Өнөөдөр БНХАУ-ын 33 иргэнийг албадан гаргалаа

Өнөөдөр БНХАУ-ын 33 иргэнийг Замын-Үүдийн автозамын боомтоор албадан гаргаж БНХАУ-ын талд хүлээлгэн өглөө. Эдгээр иргэд нь шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдлэж дууссан, орших суух визын хугацаа дууссан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчил гаргасаны улмаас албан гаргажээ.Тухайн иргэдийн БНХАУ-ын талаас хүлээн авахгүй гэж мэдэгдсэн ч хэлэлцээрийн дагуу эх оронд буцаалаа. 

Он гарсанаас хойш манай улс гадаадын 179 иргэнийг албадан гаргаад байна.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ