Монголоос хандивласан хонийг Ухань руу илгээж эхэлжээ

Монголоос хандивласан эхний хонины цуваа ачсан арван чингэлэг ачааны машин Пүрэв гарагийн өглөө Хятадын хойд нутаг Өвөр Монголын Өөртөө Засах орны Эрээн хотоос хөдөлжээ.

Хандивын эхний хэсэг болох 12 мянган хонины махыг төв нутгийн Хубэй мужийн нийслэл Ухань хотод 2-3 хоногт хүргэх төлөвтэй байна. Боловсруулсан хонины махыг “Монголоос хандивласан хонь” хэмээх шошго бүхий хайрцагнуудад савлажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д энэ оны хоёрдугаар сард буюу “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах чухал цаг үед айлчилж, тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс 30 мянган хонь бэлэглэхээ мэдэгдсэн юм. Ийнхүү хандивласан хонины эхний хэсгийг 10 дугаар сарын 22-нд Эрээн хотод авчирч, тусгаарлан шалгаж, нядалсан байна. Энэ долоо хоногийн лхагва гаргийн байдлаар Монголоос 27100 хонийг Эрээн хотод авчирчээ. 

 

 

 

Эх сурвалж: Xinhua

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ