УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Эрүүл мэндийн сайдын энэ сарын 12-ны тушаалаар Улсын гуравдугаар төв эмнэлэг тохиолдлын удирдлагын тогтолцооны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Эмнэлгийн төв үүдэн хэсэг, Зөвлөх поликлиник, Яаралтай тусламжийн тасгууд үүдний хэсгүүддээ мананцар үүсгэж 1-2 секундэнд ариутгах ууран хөшиг, зайнаас халуун хэмжиж, амны хаалтны хэрэглээг хянах камер, хяналтын дэлгэцээр хянан, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийн гарыг халдваргүйжүүлж байгаа.

Зайнаас биеийн халууныг хэмжих камер нь хэт улаан туяагаар 4 метрийн зайнаас биеийн халуун хэмжих, биеийн хэм өндөртэй тохиолдлыг илрүүлснээр аппаратны дэлгэц хэсэгт автомат дохиолол асч, зургийг хадгалах юм. Энэ шинэ технологи ашигласнаар сэжигтэй тохиолдлыг илрүүлэх,  халдварын үед гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Ингэснээр тус эмнэлэг коронавируст халдварын цар тахал, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед гар ажиллагаагаар иргэд, үйлчлүүлэгчдийн халууныг үзэх цаг хугацаа хэмнэн, ажилчдыг халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн орчинд халдвар хамгааллын дэглэм сахиулах, хяналтын тогтолцоог сайжруулах нөхцөл бүрджээ. 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ