“Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II”-ийг тусгаарлалтын зориулалтаар ашиглана

Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ковид-19-н үед эрүүл мэндийн байгууллагууд нөөц орууд бэлтгэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлтгэл ажлуудаа сүүлийн гурван сар хангасан билээ. Энэ хүрээнд шинээр ашиглалтад орж буй “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” эмнэлгийг ковидын үед тусгаарлалтын зориулалтаар ашиглахаар болсон. Тиймээс шаардлагатай засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хуваарийн дагуу ажлууд жигдрээд байна. Тус эмнэлэгт 300-500 орыг бэлтгэн тусгаарлалтын байранд байгаа иргэдээ шилжүүлэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээг газар дээр нь шуурхай үзүүлэх юм.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн Дэд сайд Ш.Анхмаа, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн, ЭМХТ-ийн дарга Н.Нарантуяа болон холбогдох албаныхан газар дээр нь ажиллан, үлдсэн тохижилтын ажлыг түргэвчлэхийг хариуцсан гүйцэтгэгч байгууллага болон мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ