УИХ-ын дарга Г.Занданшатар эхнэрийн хамт ХӨСҮТ-д 20 сая төгрөг хандивлалаа

УИХ -ын дарга Г. Занданшатар өнөөдөр ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-ны өдөр УИХ-аас баталсан Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн хэрэгжилттэй танилцахаас гадна гэр бүл, найз нөхдийн зүгээс цуглуулсан 20 сая төгрөгийг хандивлалаа. Тэрээр дотроо халдвар алдаж, жинхэнэ утгаараа аюул нөмөрсөн энэ цаг үед ард иргэд, УИХ-ын гишүүд, хувь хүн болон ААН-үүд маань ч өөрсдийн боломж бололцооны хүрээнд голомтонд ажиллаж байгаа албан хаагчдадаа хандив туслалцаа үзүүлэх уриалгыг гаргалаа. Энэхүү хандивыг гэргий Г.Отгонгэрэл нь санаачлан цуглуулжээ. Цаг үеийн амаргүй нөхцөлд УИХ-ын даргыг ХӨСҮТ -д ажиллах үеэр нь хандивыг өгөхийг хүссэн байна. ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү хандивыг хүлээн аваад халдварыг тархаахгүй цаг наргүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг урамшуулахад зарцуулах болно гэв.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ