Хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргав

Эрүүл мэнд сайдын зөвлөлийн хурал яг одоо болж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Хөл хорио тогтоосон хугацааг 14 хоногоор сунгах санал оруулж байгааг тодотгов. Тодруулбал, цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлага тулгарч байна.Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр яригдаж байна" гэв. Хөл хориог сунгах эсэх асуудлыг УОК, Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм байна.

Анх батлагдсан тохиолдол гарснаас хойш хөл хориог тав хоногоор тогтоосон. Халдварыг улсын хэмжээний дэгдэлт болгохгүйн тулд  хөл хориог сунгах шаардлага гарч болзошгүй байгааг албаныхан ийн хэлж буй.

Одоогоор Улаанбаатарт бүртгэгдсэн голомтот халдварын тоо ес,  харин Сэлэнгэд бүртгэгдсэн халдвар гурав байгаа.

УОК, ЭМЯ цар тахлын эсрэг ахмад эрдэмтэн, докторууд,гадаад улсуудад ажиллаж амьдарч байгаа вирус судлалын эрдэмтэд нарын санал зөвлөмжийг сонсож  ажиллаж байгаа аж.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ