Ц.ГАНЗОРИГ: ОРОН НУТГИЙН БАНКНЫ САЛБАРУУД АЖИЛЛАЖ БАЙГАА
УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр “Банкны төлбөр тооцооны төвүүд ажиллаж байгаа юу. Ажиллаж байгаа бол цахим хэлбэрээр ажиллах боломжтой юу” гэсэн сэтгүүлчийн асуултад УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хариулт өглөө.
Тэрбээр “Засгийн газраас баталсан хөл хорионы үеэр ажиллах байгууллагуудын жагсаалтад банкны салбар орсон. Банкны холбоо, Монголбанкнаас энэ сарын 17-ныг дуустал онлайнаар ажиллана гэдэг хүсэлтээ ирүүлсэн. Одоогоор банк ажиллаагүй байгаа.
Гэхдээ тодорхой тоо хязгаартай, тусгай өрөөгөөр үйлчилгээ үзүүлэх банкууд УОК-оос зөвшөөрлөө авсан. Энэ бол Монголбанкны хариулах асуудал.
Төрийн банкаар дамждаг халамж мөнгө өнгөрсөн өдрүүдэд орсон. Орон нутгийн банкны салбарууд ажиллаж байгаа" гэв.