Д.Нарангэрэл: COVID-19-ийн эсрэг вакцин гарвал манай улс хүн амынхаа 60-80%-ийг дархлаажуулна гэж төлөвлөсөн

COVID-19-ийн вакциныг ДЭМБ баталбал манай улс хүн амынхаа 60-80 хувийг дархлаажуулах төлөвлөгөөтэй байгааг Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. Тэрбээр "Дэлхий дахинд 130 гаруй үйлдвэр коронавирусийн эсрэг вакцины судалгаа хийж буй. Тэдгээрээс одоогоор 10 орчим нь амжилттай явж байгаа. Сүүлд хоёр үйлдвэрийн бүтээсэн вакцин 90-94 хувийн үр дүнтэй гэсэн мэдээлэл олон нийтэд цацсан. Монгол Улсын хувьд тухайн вакцинуудыг ДЭМБ баталгаажуулсны дараа дархлаажуулалтын хуулийн дагуу хийнэ. Бид дархлаажуулалтыг авах, түгээх төлөвлөгөөгөө гаргасан. Тодруулбал, хүн амынхаа 60 хувийг, цаашлаад 80 хувийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөг гаргасан. Үүнд Засгийн газар, олон улсын байгууллагаас мөнгө гаргах зэрэг арга хэмжээг төлөвлөсөн тул холбогдох байгууллагуудтай харьцаж байна" гэв.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ