ДЭМБ-ААС 96 МЯНГАН ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ ЭМЯ-НД ГАРДУУЛЛАА

Өнөөдөр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс манай улсын ЭМЯ-д 96 мянган ам.долларын үнэ бүхий эмч ажилчдын хамгаалах хувцас хэрэгсэл тэргүүтэй 9 төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө.

ДЭМБ нь коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн 10 сарын хугацаанд манай улсын засгийн газартай хамтран ажиллаж цар тахлыг хэрхэн хохирол багатай даван туулах талаар тал бүрийн стратегийг боловсруулж ажилласан. Өнөөдөр коронавируст халдварын тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч ажилчид хийгээд хилийн боомтын мэргэжилтэнүүдийг уг вирусээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хамгаалалтын хувцас хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ЭМЯ-д гардууллаа.

ДЭМБ-ЫН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ СЕРГЕЙ ДИОРДИЦА хэлэхдээ:              

Коронавируст халдварын эсрэг МУ-ын хариу арга хэмжээнд олон улсын байгууллагууд дэмжлэг үзүүлж ажилллаж байна. Үүнд ДЭМБ нь монгол улсын зг-тай хамтран ажилласаар байна. Бид 7 хоногийн өмнө МУ-д коронавирусийн тохиолдол дотооддоо бүртгэгдсэнтэй холбоотойгоор шуурхай хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд энэ  хүрээнд өнөөдрийн 9тн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслүүд ирээд байна.  Бид цаашдаа шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлэхээр дараа дараагийн ажлуудыг төлөвлөн ажиллаж байна гэлээ.  

Энэ удаагийн тусламжийн цуваанд өвтөний хяналтын мониторинг, мөн эрүүл мэндийн ажилчид болон галын шугаманд ажиллаж байгаа мэргэжилтэнүүдийг хамгаалах хувцас хэрэгсэл, тоног төхөөрмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, амьсгалын аппарат зэрэг коронавируст халдаврын үед нэн шаардлагатай зүйлс багтжээ. Мөн 14 хоногийн дараа 75 амьсгалын аппарат ирэх ба үүний дараагаар мөн 50 ширхэг амьсгалын аппаратыг нийлүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.

 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ