Сэлэнгэ, Дархан -Уул аймгийн голомт Алтанбулаг боомтод ажилладаг ачаа тээврийн ажилтнаас үүсэлтэйг тогтоожээ

Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт “Ковид-19” цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг Улсын онцгой комиссын гишүүд мэдээлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 14.00 цагийн байдлаар улсын х хэмжээнд Улаанбаатар хотод 10, ХӨСҮТ-д 7, Сэлэнгэ аймагт 4, Дархан-Уул аймагт 1, нийт 22 тохиолдол бүртгэгдээд байна.

Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн голомтын тухайд Алтанбулаг боомтод ачаа, тээвэрт ажилладаг дунд эргэм насны эрэгтэй хүн коронавирусийн халдвартай нь тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг эрэгтэй аравдугаар сарын сүүлээр халдвар авсан байж болзошгүй гэсэн таамгийг гарган үргэлжлүүлэн судалж байгаа юм байна.  Улсын онцгой коммис долоо хоногийн дотор Сэлэнгэ аймгийн бүх иргэнийг коронавирусийн шинжилгээнд бүрэн хамруулахаар төлөвлөжээ. Халдвар авсан иргэн Дархан-Уул аймгаар зорчсон маршруттай байгаа нь халдвар Дарханд тарсан байх гэж үзэхэд хүргэжээ. Одоогоор Дархан-Уул аймгийн иргэдийн 13 орчим хувьд коронавирусийн шинжилгээ хийгээд байна. 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ