Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна

Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг малчид, иргэд, тээвэрчиддээ  ус цаг агаар, орчны шинжилгээний төвөөс анхааруулж байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баянхонгор, Архангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговийн зүүн хэсэг, Булган, Хэнтий, Дорнодын өмнөд хэсэг, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймгийн зарим газраар 0.5-12.0 см зузаан цастай байна. Үүнээс хамгийн их нь Баянхонгорын Байдраг, Галуутад 11.0-12.0 см, Завханы Отгонд 8.0 см, Баянхонгорын Баянбулаг, Хэнтийн Оргилд 7.0 см, Увсын Тэс, Баянхонгорын Баянхонгор, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Сүхбаатарын Баруун-Уртад 5.0-6.0 см цасан бүрхүүлтэй байна.

Өнөөдөр цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин орон нутгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдийн дарга нартай шуурхай хурлыг цахимаар хийж Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг танилцуулан, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ус цаг уурын улсын сүлжээний ажиглалт хяналт шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлыг хэвийн явуулах талаар үүрэг чиглэл өглөө. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ