Баруун талдаа хүрдтэй автомашины импортыг үе шаттай хориглоно

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн анхаарал татах нэг асуудал бол Баруун гар талдаа жолооны хүрдтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай, өмнө нь осолд орж байсан, эвдрэлтэй тээврийн хэрэгслийг импортоор оруулахыг үе шаттай хориглох талаар хэлэлцүүлэхийг үүрэг болгосон явдал байв. 

Монгол улсын хэмжээнд 2020 оны 10 сарын 30-ны өдрийн байдлаар 1,127,789 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
Үүнээс:
- Дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 178,842
- Бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 255,216
- Хийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 14,037
- Цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 264
- Хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 185,668 тус тус техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна.
 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ