“EasyJet” компани анх удаа алдагдал хүлээжээ
Их Британийн “EasyJet” агаарын тээврийн компани коронавирусний цар тахлын улмаас 25 жилийнхээ түүхэнд анх удаа алдагдал хүлээжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сараас 9 дүгээр сарын хугацаанд компани 1.27 тэрбум стерлингийн алдагдал хүлээжээ. Өнгөрсөн онд компанийн жилийн нийт орлого 430 сая фунт стерлингт хүрч байсан аж.
Ирэх онд компани төлөвлөгөөт нислэгүүдийнхээ 25-хан хувийг үйлдэж магадгүй байна. Гэсэн ч коронавирусний вакцины судалгааны талаар итгэл найдвар төрүүлсэн мэдээллүүд гарсантай холбоотойгоор тасалбар борлуулалт нь 50 хувиар нэмэгджээ.
Шүүдэр П
Нийтлэгч
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ