Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын орох гарах авто замын хөдөлгөөнийг бүрэн хаалаа

Дорноговь аймгийн Айраг суманд коронавирусний тохиолдол илэрсэн тул аймгийн Засаг даргын захирамжаар Айраг, Даланжаргалан сумын орох гарах авто замын хөдөлгөөнийг бүрэн хаалаа. Мөн корона  вирусээс өвчилсөн хүний ойрын хавьтлын хүмүүсийг олж тогтоох, тусгай дэглэм сахиулах, PCR-ийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Онцгой нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байх, мэргэжлийн байгууллага, алба хаагчдын тавьж буй шаардлагыг биелүүлж, болзошгүй халдвар, эрсдлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн нийт иргэдэд үүрэг болголоо.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ