СХД-ийн 50 орчим айлыг усанд автахаас хамгаалж усны хоолой суурилуулна

СХД-ийн 9 дүгээр хорооны Малчны гудамжинд усны хоолой суурилуулахаар болжээ. Тус гудамжны 750 гаруй метр хэсэгт 50 орчим айл өрх, гудамж талбай булгийн усанд автан, аж төрөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, СХД-ын Засаг дарга Н.Алтаншагай нар энэ сарын 18-нд холбогдох байгууллагуудыг байлцуулан тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Тухайлбал, өнөөдрөөс “Геодези, Усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ыг булгийн ус цуглуулах усан санг Ф2000 мм диамметр бүхий төмөр бетон кольцоогоор хийж, шугам хоолой, насосны угсралтыг хийж өгөхөөр болов. Мөн нийтийн эзэмшлийн гудамж зам талбай бүхий 800 орчим метр газар, 11000 метр квадрат талбайн мөсийг зөөж, хайрга дайрга асгах, зам талбайг нь тэгшлэх юм байна.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ