Хүнс үйлдвэрлэгчид нийлүүлэлт тасалдахгүй, хомсдол үүсэхгүй гэжээ

Хүнс үйлдвэрлэгч “Талх Чихэр” ХК, “Алтан тариа” ХХК, “Милл Хаус”  ХХК-нийн удирдлагууд хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах, хомсдол үүсэхгүй тул худалдан авагчид сандрахгүй,  тайван байж болно гэжээ. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Болорчулуун нар хүнс үйлдвэрлэгч дээрх компанийн үйлдвэрлэлийн явц, нөхцөл байдалтай танилцах үеэр ийнхүү мэдээлсэн байна. Коронавирусний халдвар дотооддоо алдаж, хөл хорио тогтоосонтой холбоотой хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт өсөж, үүнийг дагаад түгээлтийн ачаалал нэмэгдэж буйг хүнс үйлдвэрлэгчид хэлжээ. Дээрх компаниудын хувьд ажилчдын аюулгүй байдалд анхаарч  эрүүл ахуй, хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангаж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг баримталж байна.

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ