Увс аймаг хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийг богиносголоо

Увс аймгийн засаг даргын захирамжаар өнөөдрөөс /2020.11.20/эхлэн хүнсний бөөний төв болон хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийг богиносголоо. Тодруулбал, коронавирусний халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл хугацаанд хүнсний бөөний төв болон хүнсний дэлгүүрүүдийг ажиллуулахаар болжээ. Иймээс ард иргэдэд хандан тухайн хугацаанаас өмнө амжиж шаардлагатай хоол хүнснээ цуглуулж авахыг аймгийн Шуурхай штабаас сануулсан байна.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ