"Шаардлагатай тохиолдолд олдохгүй байгаа эсвэл өөрсдөө хандаагүй хүмүүсийг хаягаар нь зарлана"

Шаардлагатай тохиолдолд коронавирус илрүүлэх шинжилгээнд өөрсдөө очихгүй байгаа хүмүүсийг хаягаар нь зарлах тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр "Бид батлагдсан тохиолдол бүрийг өдөрт нь мэдээлж буй. Өнөөдрийн хувьд Улаанбаатар хотод 5 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдол нь бүгд өмнөх  халдварын ойрын хавьтал болсон хүмүүс.

Эхний тохиолдлуудын хувьд караокетой холбоотой, мөн тухайн халдвар авсан хүний амьдардаг орон сууцны орцны хүмүүс, доод давхар зэрэгт халдвар тараасан талаар өмнө нь бид мэдээлж байсан. Энэ хэсгээс зарим нь гарч байна.

Мөн зарим нь цайны газар хамт орсон, уулзсан зэрэг хүмүүсээс халдвар илэрч байна. Нэгэнт халдвартай хүмүүс хумьж авсан голомтод байгаа учраас явсан газруудыг олон зарлах нь тийм ч ач холбогдолтой бус.

Бид илэрсэн тухай бүрд нь дам, давхар хавьтлуудыг олж тогтоон, шинжилгээ авч байгаа. Шаардлагатай тохиолдолд олдохгүй байгаа, халдвартай хүмүүстэй хавьтал болсон хэр нь өөрсдөө хандахгүй байгаа хүмүүсийг бид хаягаар нь зарлана.

Одоогоор төрийн олон байгууллага хавьтлыг илрүүлж, хариу арга хэмжээ авч, халдвартай хэсгийг хамгаалалтад авахад маш сайн ажиллаж байгааг энэ ташрамд хэлье” гэсэн юм.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ