"COVID-19-ийн эмчилгээний нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ба нийт 10 баг ХӨСҮТ-д ажиллаж байна"

Коронавируст халдвараар өвчилсөн хүмүүсийг эмчилж буй баг тус бүр нэг эмч, нэг сувилагч, нэг асрагч, нэг ариутгагч гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Одоогоор ХӨСҮТ-д эмчилгээ үйлчилгээний 10 баг бий. Шаардлагатай тохиолдолд хоёр эмч орох зэргээр ажиллаж байна. Эмчилгээний хувьд олон улсын жишгээр явж байгаа юм байна. ДЭМБ-ын эмчилгээний удирдамж байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Тухай бүрд нь манай эмч нар дэлхийн жишигт нийцүүлэн ажиллаж байгаа. Эмчилгээний эхний үед вирусийн эсрэг Ремдесивир, Лановер, Авиган, Арбидол зэрэг дөрвөн төрлийн эмийг хэрэглэж буй. Мөн дархлаа дэмжих эмчилгээг хийж байгаа.

Эх сурвалж: ikon.mn


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ