ЭМЯ: Ковид-19 халдвар төмөр зам дагуу тархсан

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр /2020.11.21/ орой 17:00 цагаас хойш  Монгол Улсад covid-19 халдварын шинээр 26 тохилдол бүртгэгдсэн байна. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 608 боллоо. Нийслэлд бүртгэсэн 40 тохиолдлын зургаа нь төмөр замын ажилчид байна. Иймд, УБТЗ-ын 700-800 хүнийг хяналтад авчээ. Аравдугаар сарын 30-наас энэ сарын 1-ний хооронд УБТЗ-ын өртөөний ажилтнууд Дарханд спортын тэмцээнд оролцсон юм. Дараа нь үзвэр үзэн, караокед орцгоосон байна. Дарханд цуглаад буцаад тарсны дараа халдвар өргөн хүрээнд тархжээ. Иймд, тэмцээнд оролцсон ажилчидтай хавьталд осон хүмүүс эрсдэлт бүлгийнхэн юм. Түүнээс халдвар аймагт бүрд гараагүй, төмөр зам дагуу тархсан нь энэ юм гэж ХӨСҮТ-ын Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбарлалаа.  26 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр дотоодын халдвар 172 нийт бүртгэгдсэн тохиолдол 608 боллоо.

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ