Булган аймгийн Хялганат тосгоноос Улаанбаатар хотруу гарсан 2 иргэн сураггүй болжээ

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр баг дахь “Сэлэнгэ” амралтын газар барилгын засварын ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нар сураггүй алга болжээ. Тухайн 2 иргэн  2020.11.10-ны өдрийн 15:00 цагийн орчим тус амралтын газраас Улаанбаатар хот руу 1098УБХ улсын дугаартай “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон байна. Ар гэрийнхэн нь Хялганат болон Булган аймгийн цагдаагийн газарт мэдэгдэж  эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа ч өнөөдрийг хүртэл буюу 12 хоног ямар ч хэл сураггүй байна.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар алга болсон иргэн М нь 11.10-ны өдөр гэр бүлийн хүнрүүгээ утсаар холбогдож Улаанбаатар явж байгаагаа мэдэгджээ. Түүнээс хойш утас нь холбогдоогүй хэл сураггүй болоод байна. Булган аймгаас Улаанбаатар хотруу зорчиход Дархан, Орхон, Төв аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг. Булган аймгийн цагдаагийн газраас дээрх аймгуудын цагдаагийн газартай хамтран ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өглөө.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ