Нийгмийн халамжийн мөнгөө банкаар авдаг иргэдэд карт олгож байна

Нийгмийн халамжийн мөнгөө банканд өөрийн биеэр очиж авдаг, картгүй иргэдийг арилжааны банкууд картжуулж,  ирэх сараас бүх иргэн цахимаар халамжийн мөнгөө авах боломж бүрдүүлж байна. ХНХЯ-ны ажлын хэсэг, удирдлагууд үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудад ажиллаж, зайгаа барих болон аюулгүйн зөвлөмжийн биелэлтийг хянаж байна. Банкны ажилтнууд Ковид-19-ийн шинжилгээнд бүрэн хамрагдсан бөгөөд халдвар хамгааллын дэглэм баримтлан иргэдэд үйлчилж байгаа юм. Эхний ээлжинд халамж авдаг иргэдэд үйлчилж, цаашдаа халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагаагаа хэвийн явуулах аж. ХНХЯ иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, банканд очиж дараалал үүсгэхгүй гэртээ байж, цахим хэрэглээг сонгохыг уриалж байна. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ