Улсын хэмжээнд нийт 2299 иргэнийг тусгаарлаад байна

Улсын хэмжээнд 327 цэгт 10899 хүн, 7368 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэн ажиллаж  байгаа бөгөөд "COVID-19"-ээс урьдчилан сэргийлж нийт 2299 хүнийг тусгаарлаад байгааг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр мэдэгдлээ.  

"COVID-19"-ийн тохиолдол хамгийн ихээр бүртгэгдэж буй Сэлэнгэ аймагт нийт хяналтын болон халдварын шинжилгээ авах 130 цэг ажиллаж байна. Энд нийт 436 алба хаагч үүрэг гүйцэтгэж, цагдаагийн нэмэлт хүч дайчлаад байна. Тус аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд суурин болон хөдөлгөөнт 25 цэгт 60 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж шинжилгээ авч байгаа юм. Аймагт нийтдээ 279 иргэнийг тусгаарлаж, Сүхбаатар сумын хэмжээнд 117 хяналтын цэгт онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны болон тээвэр зохицуулалтын гэсэн төрийн 265 алба хаагч, 59 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.  

Тэгвэл Мандал суманд 3 цэгт 6 эмч, сувилагч, төрийн 6 алба хаагчийн хамт, нийт 12 хүн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Хорио цээрийн дэглэмийг сахиулж төрийн 74 алба хаагч, 22 тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байна. Энд онцгой, цагдаагийн байгууллагаас гадна сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сургуулийн багш нар дайчлагдан ажиллаж байна. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ