Өнөөдөр дэлхийн усан будгийн өдөр

Жил бүрийн 11 дүгээр сарын 23-ны өдрийг олон улсын усан будгийн өдөр болгон тэмдэглэх санаачлагыг Мексикийн зураач, усан будгийн мастер Альфредо Гуати Рохо /Alfredo Guati Rojo/ анх санаачилсан бөгөөд тэрээр тэр бүр урлагийн төрөл хэмээн үзэхгүй байсан усан будгийн бүтээлийг дэлхий дахинд таниулах асар олон ажлыг зохион байгуулсан.
Бага ангид байхаасаа л зурж эхэлсэн Рохо олон будгаар зурж байсан ч түүний хамгийн дуртай төрөл нь усан будаг байсан юм. Анх өөрийн бүтээлүүдээ галарейд үзүүлэхийг хүссэн боловч усан будгийг бараг урлаг биш гэсэн ойлголт байсан тул тэрээр галерейгаас татгалзан өөрөө бие даасан үзэсгэлэн зохион байгуулж эхэлжээ.
1964 онд Рохо Мексикийн усан будгийн зураачдын нийгэмлэг (Sociedad Mexicana de Acuarelistas)-ийг байгуулан дэлхийн анхны усан будгийн зургийн музейг нээсэн юм.
Харамсалтай нь музейн анхны барилга 1985 онд болсон газар хөдлөлттийн үеэр нурсан тул хоёр жилийн дараа хотын захиргаа музейд шинэ газар бэлэглэсэн байна. Гэвч газрын асуудлыг шийдсэнээс ямар нэг санхүүгийн дэмжлэгэ үзүүлээгүй тул музей Рохогийн хувийн хөрөнгө болон хувь хүмүүсийн хандиваар баригдсан.
2003 онд Альфредо Гуати Рохог нас барсны дараа энэхүү музейг түүний нэрэмжит болгосон байна.
Энэ эрхэм л усан будгийн зураг урлагийн бүтээл болохыг Мексикд болон дэлхий даяар ойлгуулах, уран бүтээлчдийг алдаршуулах үүднээс World Watercolor Day буюу олон улсын усан будгийн өдрийг 1991 онд анхлан санаачилсан байна.
Түүний хичээл зүтгэлийн үр дүнд 20-р зууны хоёрдугаар хагаст усан будгийн бүтээл ахин сэргэсэн. Энэ өдөр дэлхийн олон улс, хотуудад усан зургийн бүтээлийн үзэсгэлэн гардаг болжээ.
Усан будгийн зургийн эхлэл нь МЭ-ний хоёрдугаар зуунд Хятад улсад цаас бүтээсэн цагаас эхтэй бөгөөд анхны усан зургийн бүтээлүүд ч энд бий болсон. Харин Европд харьцангуй хожуу буюу 17-р зуунд дэлгэрсэн байдаг. Үндсэн техникийн нэр аква нь франц, итали хэлний ус гэсэн үгнээс гаралтай тиймээс зарим улсад усан будгийг акварель гэж нэрлэдэг.
Усан будгийн бүтээлд хамгийн сайн цаас бол бидний нэрлэж заншсан ватман цаас болон Бристолын картон байдаг. Энэ цааснууд нь усан будгууд хоорондоо их хэмжээгээр уусахгүй мөн гадаргуу нь норсноос болж бөмбөрч гарч ирдэггүй сайн талтай аж.
Усан будгийн төрлөөр бүтээлээ хийдэг байсан уран бүтээлчдээс А.Дюрер, Ван Дайк, К.Лоррейн, Г.Кастильлиона нар онцгой ялгардаг. 18-р зууны төгсгөлд усан будгаар бүтээл хийх нь Англид өргөн дэлгэрсэн боловч эхэндээ энэ нь мэргэжлийн уран зураачид биш сонирхогчдын дунд байжээ. Гэсэн хэдий ч удалгүй мэргэжлийн усан будгийн зураачдын бүхэл бүтэн галактик Англид гарч ирэв. Тэдгээрийн дотроос В.Тернер, Д.Кокс, С.Праут, В.Г. Хант, Ф.Уолкер нар гоц байсан юм.
19-р зууны үед Европ, АНУ, Орос улсад өргөн тархжээ. 19-р зууны болон 20-р зууны эхэн үеийн олон уран бүтээлчид уран бүтээлийнхээ зарим хэсгийг эсвэл бүхэлд нь усан будгаар зурж байв. Тэдний дунд Э.Делакруа, П.Сезанн, Д.С. Сарджент, П.Ф. Соколов, К.Брюллов, А.Брыллов, Л.Лагорио, М.Врубел, И.Репин, А.Бенуа, В.Кандинский болон бусад олон зураачид бий.
Орос улсад Усан будгийн нийгэмлэг 1887 онд байгуулагдсан бөгөөд Зөвлөлт засгийг хүртэл усан будгийг сонирхох сонирхол буураагүй байсан ч 1917 оны хувьсгалын дараа үйл ажиллагаа нь зогссон. 1998 онд "Санкт-Петербургийн усан будгийн нийгэмлэг" гарч ирснээр ахин сэргэж С.Андриякагийн нэрэмжит усан будгийн академи одоогоор ОХУ-д үйл ажиллагаагаа явуулж байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ