“Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” хэмээх зарыг байршуулж, 250 мянган төгрөг авдаг гэх этгээдүүдийг шалгах ажил үргэлжилж байна
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр дамжин гарч буй гэмт хэрэг зөрчлийг Эрүүгийн цагдаагийн алба шалган ажиллаж байна.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр "Тухайн этгээдүүд “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” зарыг байршуулж, нас барсны гэрчилгээ, буяны компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж иргэдийг залилан, иргэдээс тус бүр 250 мянган төгрөг авдаг гэдгийг урьдчилсан байдлаар мэдүүлж байна.
Мөн тухайн этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1, Эрүүгийн хуулийн 23.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 35 настай иргэн Б нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилах гэмт хэргийн яллагдагчаар татагдаж, шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг зөрчилд холбогдсон нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн цагдаагийн албанд шалгалтын ажил үргэлжилж байна" гэв.