ЭМДЕГ-с гэрээт эмийн сангуудад санхүүжилтээ шилжүүлж эхэлжээ

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Ковид-19 цар тахлын үед хөнгөлөлттэй эмийн тасалдал үүсгэхгүй байх, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх арга хэмжээ авах талаар ЭМДЕГазрын дарга Л.Бямбасүрэнтэй холбогдож ярилцлаа. Эмийн тасалдал үүсгэхгүй байх үүднээс ЭМДЕГ-аас гэрээтэй бүх эмийн сангууддаа санхүүжилтээ урьдчилан шилжүүлж эхэлсэн байна. Түүнчлэн иргэд одоогоор оношийн дагуу өөрийн карт дээр жор бичүүлсэн бичилтээ өрхийн эмнэлэгтээ үзүүлж хөнгөлөлттэй эмээ бичүүлж авах боломжтой байгаа бөгөөд үүнийг 12 сард үргэлжлүүлэхээр боллоо. Тиймээс иргэд заавал нарийн мэргэжлийн эмчид дахин очиж үзүүлэлгүй энэ 11,12 сардаа анх бичүүлсэн жороороо хөнгөлөлттэй эмээ өрхийн эмнэлгээсээ бичүүлж авах боломжтой болж байна. Цар тахалт халдварт өвчний үед хөнгөлөлттэй эмийг авахад иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэхгүй байх үүднээс Нийгмийн бодлогын байнгын хороо, ЭМЯ, ЭМДЕГ хамтран ийм шийдэлд хүрчээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ