Сэлэнгэд самранд яваад гацсан хүмүүсийг буцааж эхэллээ

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос өнөөдөр (2020.11.24) мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд “Хүдэр, Мандал суманд самар түүх зорилгоор очсон иргэдэд тухайн бүс нутагт нь цагдаа, хяналтын байгууллагын харуул хамгаалалттайгаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж, буцаах ажлыг зохион байгуулж байна” хэмээжээ.

Орхон аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал хэдэн өдрийн өмнөх мэдэгдэлдээ "Сэлэнгэ аймгийн Бугант тосгон руу самранд явсан 300 гаруй хүн гацчихсан байгаа гэсэн. Гэхдээ цар тахлын голомт Сэлэнгэд байгаа ч тус аймгийн Онцгой комисс шийдвэр гаргахгүй байна. Яг 300 хүн байгаа эсэх нь эргэлзээтэй. Тэгээд хэдэн аймаг, хэдэн сумын хүн байгаа нь бас тодорхойгүй.

УОК-оос орон нутгийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам гаргана гэсэн. Бугант тосгоны захирагч холбогдож, гомдол гаргасан. Эрдэнэт-Бугантын хооронд самарчид нууцаар хөдөлгөөн хийгээд байна гэсэн" хэмээн ярьж байсан билээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ