Коронавируст халдвар (COVID-19)-ийн үед дархлаа дэмжих хоол хүнс

Коронавируст халдвар (COVID-19)-ийн үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулдаг тухай эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.

Шингэний хэрэглээ:
  • Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, цай уух
  • Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах

Өөх, тосны хэрэглээ:

  • Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх
  • Транс тос хэрэглэхгүй байх

Мах, махан бүтээгдэхүүн:

  • Халуун шөлтэй хоол идэх
  • Адуу, хонины мах, сонгино, сармис, хөмүүл түлхүү хэрэглэх
  • Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах
  • Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах

Жимс, хүнсний ногоо:

  • Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, нэрс, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих

Гурил, гурилан бүтээгдэхүүн:

  • Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх
  • Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх
  • Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах

Сүүн, сүүн бүтээгдэхүүн:

  • Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух
  • Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх

 


Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ