Баянхонгор: Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрч, хөдөлгөөнд хязгаарлалт хийв

Баянхонгор аймагт өчигдөр /2020.11.24/  нэг иргэнээс Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд PCR шинжилгээний хариу нь өнөөдөр /2020.11.25/ гарах юм. Одоогоор тухайн иргэнийг болон  ойрын хавьтлуудыг тусгаарлан, гэрт нь ариутгал, халдваргүйтгэл хийжээ. Өчигдөр орой тус аймгийн Онцгой комиссоос цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах салбарт ажилладаг ажилтан, албан хаагчдыг хувийн автомашинаараа зорчих хөдөлгөөний цагийг тогтоож, бусад хөдөлгөөнийг хязгаарласан байна. Тодруулбал, өнөөдөр 07:00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг цуцлагдах хүртэл хугацаанд

  • эрчим хүчний,
  • ус хангамжийн,
  • эрүүл мэндийн,
  • банкы төлбөр тооцооны,
  • хэвлэл мэдээлэл,
  • харилцаа холбоо,
  • шуудангийн,
  • тусгайлсан чиг үүрэг бүхий болон стратегийн ач холбогдох бүхий объект, байгууллагын,
  • шүүх, прокурорын байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг хувийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцох хуваарийг 07:00-09:00, 17:00-19:00 цаг болгожээ.

Мөн хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эм, эмийн хэрэгсэл түгээлтийн, газрын тос, түлшний хангамжийн автомашинуудыг 09:00-11:00, 19:00-21:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтоож, бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан байна. 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ