"Самарт явсан 433 иргэнээс PCR шинжилгээний сорьц авч, гэрт нь хүргэж өгч байна"

Ууланд самар түүсэн иргэдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар өчигдөр шөнө Улаанбаатарт оруулж ирсэн талаар  УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэллээ. Тэрбээр “ЗТХЯ болон Цагдаагийн байгууллага, УОК-ын Шуурхай штаб, НЭМГ, нийслэлийн Онцгой комисс хамтран ууланд самар түүсэн иргэдийг Улаанбаатар хот руу нэгдсэн зохион байгуулалттайгаар татах ажиллагааг өчигдөр орой төмөр замаар зохион байгууллаа. Зүүнхараа буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын өртөөнөөс нийт 433 иргэн Улаанбаатар хотод ирсэн. Тухайн иргэдээс шөнөдөө PCR шинжилгээний сорьц авсан бөгөөд өнөөдөр өглөө нэгдсэн зохион байгуулалттайгаар гэрт нь хүргэн ажиллаж байгаа. Тэдгээр иргэнд гэрийн дэглэм сахиж, шинжилгээний хариу гартал шилжих хөдөлгөөн үйлдэлгүй байхыг сануулъя" гэсэн юм.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ