Өөртөө тавих оновчтой асуултын гайхамшиг

Онцгой амьдархыг хүссэн хүн онцгой арга ашиглах ёстой. Тэр бол ОНОВЧТОЙ АСУУЛТ юм. Оновчтой асуулт бол таны том амжилтын ерөнхий зураг, дараагийн “нарийвчилсан зам”-ыг заагч луужин юм. Гайхамшигт амжилтанд санамсаргүй тохиолдлоор хүрэх нь туйлын ховор. Бидний амжилт нь сонголт болон хэрхэн гүйцэтгэв гэдгээс шууд хамаарна. Энэ сонголт, замыг олоход өөрөөсөө асуух оновчтой асуулт гол үүрэгтэй. Асуултын мөн чанар, үг хэллэг ямар байхаас шалтгаалан бидний амьдралыг чиглүүлэх асуултын чанар гарч ирнэ. Өөрөө өөрөөсөө оновчтой асуулт гаргаж асуух нь гэтэл тийм ч хялбар биш. Хайж байгаа хариултаа авахын тулд бид өөрсдөө зөв асуултыг олж өөрөөсөө асуух шаардлагатай.

Оновчтой асуулт нь таньд том зураг бүхий:

- Би юу хийх вэ?

- Ямар зорилгын төлөө ажиллах вэ?

гэдгээс гадна нарийвчилсан асуулт бүхий:

- Том зорилгод хүрэхийн тулд яг одоо би юу хийх хэрэгтэй вэ?

- Хамгийн гол асуудал нь хаана байна вэ? зэрэгт хариулт өгч чадна.

Ийм асуултыг өөртөө тавьсанаар та аль сагсыг сонгох вэ, мөн тэр сагсандаа юу хийх хэрэгтэй вэ гэдгийг ойлгоход шууд тусалдаг. Оновчтой асуултыг өөртөө үргэлж ашигласнаар шийдвэр, гүйцэтгэлдээ сайжруулахаас гадна хийх ёстой бүхий л ажлаа эрэмбэлэн шигшиж хамгийн чухал ажлаа түрүүнд гүйцэтгэх, улам сайжруулах шилдэг шийдвэрүүдээ гаргах боломжтой болно.

Оночтой асуултыг зохистой ашигласнаар урьд хийсэн ажил дээрээ тулгуурлан дараагийн ажлаа хийх замаар замаар зөв дэс дараа эрэмбэ үүсгэнэ.

Асуултын бүтэц нь:

  1. Миний хийх ёстой ганц зүйл юу вэ?
  2. Үүнийг хийснээр ямар үр, ахиц өөрчлөлт дүн гарах вэ?
  3. Үүнийг хийснээр бусад хэрэггүй ажлыг хийх шаардлагагүй болж, эсвэл хийхэд амар хялбар болох боломжтой.

 

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ