Нүүрс тээврийн машины 1000 гаруй жолоочийг PCR шинжилгээнд хамрууллаа

Өмнөговь аймагт хилийн бүсэд ажиллаж буй мянга гаруй тээврийн жолоочийг PCR шинжилгээнд хамруулжээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр явуулын шинжилгээний зургаан баг эхний ээлжинд эдгээр жолооч нараас шинжилгээ  авчээ. Цаашид бүх жолооч нараас PCR шинжилгээ авах юм. Экспортын гол бүс нутаг болох Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд covid-19 халдвараас сэргийлж, ногоон бүс байгуулахад Эрүүл мэндийн яам, ЗӨСҮТ-өөс  холбогдох арга хэмжээг зохион байгуулж байна. Түүнчлэн аймгийн Онцгой комисс болон Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн яамтай хамтран ажиллаж байна.

Манай улсад дотоодод халдвар бүртгэгдсэн тул Хятадын тал нүүрс тээврийн жолоочдыг хил нэвтрэх үед шинжилгээнд хамрагдсан байхыг шаардаж байгаа юм. Иймд УОК-ын даргын тушаалын дагуу Өмнөговь аймгийн Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд ажиллаж буй иргэдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авчээ


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ