АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөнө

Жо Байден ажил хэргийнхээ эхний 100 өдрийг цагаачлалын бодлогод шинэчлэлт хийх, коронавирусний цар тахалтай тэмцэхэд зориулна гэдгээ мэдэгджээ. Мөн тэрээр бүртгэлгүй 11 сая хүнд иргэншил олгох боломжийг олгосон цагаачлалын тухай хуулийг би сенатад илгээнэ  гэдгээ илэрхийлэв.  Одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын хэд хэдэн зарлигийг цуцлах бодолтой буйгаа мэдэгджээ. Эдгээр зарлиг нь уур амьсгал, хүний эрүүл мэндэд хохирол учруулж байна гэж Байден үзэж байна. АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болсон хэдий ч сонгуулийн эцсийн дүнг албан ёсоор зарлаагүй юм. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Ж.Байден сонгуульд ялахад шаардагдах сонгогчдын коллегийн гишүүдээс хангалттай тооны санал авсан бөгөөд дэлхийн хэд хэдэн удирдагч түүнд баяр хүргэсэн юм. Харин Д.Трамп сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хэдий ч эрх мэдлээ шилжүүлэх албан ёсны журмыг эхлүүлэхийг зөвшөөрчээ. Байдены сонгуулийн штаб ч мөн асуудал эцэслэн шийдэгдсэнийг онцлон тэмдэглэсэн байна.  АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөнө.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ