Кальцийн дутагдалд орсноо мэдэх 9 шинж

 

1. Ясны чанар муудах (остеопороз - ясны сийрэгжилт)

Кальцийн дутагдлын хамгийн аюултай шинж тэмдэг, энэ нь байнга, эдгэдэггүй ясны хугаралт үүсгэдэг.

2. Булчин янгинаж өвдөх

Ихэнх тохиолдолд хөлийн булчинд нөлөөлж өвтгөдөг.

3. Биед шалтгаангүй хөхрөлт үүсэх

Кальци нь цусны бүрэлдэх үйл ажиллагаанд оролцдог. Кальцийн дутагдалтай үед бага шалбархай хүртэл маш ихээр хөхөрч эхэлдэг. Ямар нэгэн шалтгаангүй гэнэтийн хөхрөлт кальци дутагдалтай холбоотой байх магадлалтай.

4. Сарын тэмдгийн үеэр өвдөлт нь кальци дутагдсанаас үүсэх магадлалтай. 

Энэ нь цусанд кальци идэвхтэй оролцдог болохоор тэр юм.

5. Мартах нь элбэгших

Кальцийн ионууд мэдрэлийн дохио илгээх үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Кальци багадах = дохио илгээх асуудал = ойн санамжтай холбоотой асуудал үүсэх

6. Шүдний өвчин

Биед кальци шаардагдах үед ясны нягтрал буурдаг тул шүдний кальцийг "сорж" эхэлдэг. Шүд халуун хүйтэнд мэдрэг болж эхэлнэ. 

7. Хэврэг хумс

Таны хумс амархан хугараад, эсвэл урагдаад байна уу? Тэгвэл энэ нь кальци дутагдсантай ч мөн холбоотой.

8. Байнга мэдээ алдах

Энэ шинж тэмдэг нь кальцийн хүнд дутагдалд орсон хүнд тохиолдолд тохиолддог.

9. Ядаргаа - маш гүн ядаргаа, ерөнхий ядаргааны мэдрэмж нь кальцийн дутагдал байгааг илтгэнэ.

Хэрэв та эдгээр шинж тэмдгүүдийн дор хаяж 5 нь илэрсэн бол заавал эмчид үзүүлж, микро шимт тэжээл буюу микро элементийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.
Хамгийн гол нь дутагдлыг зөв оношлох, кальци тунг тооцоолох явдал юм. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг илэрч байгаа бол элдэв төрлийн "хоолны дэглэм" барьж болохгүй бөгөөд та өөрийгөө улам дордуулж болзошгүй юм. иймээс заавал мэргэжлийн эмчид хандаарай.  Үүний дараа ердийн хоол хүнс эсвэл тусгай тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний тусламжтайгаар биед кальцийг нөхөж авах боломжтойг санаарай.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ