Хотын дарга: ААН-ийг хэвийн ажиллуулах саналыг УОК-д танилцуулна

Монгол Улс өнгөрсөн нэгдүгээр сараас хойш өдөр тутмын бэлэн байдал,  өндөржүүлсэн бэлэн байдал гэсэн хоёр бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд Засгийн газраас  дотооддоо халдвар алдахгүйгээр, дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн зохицуулалт шийдвэрүүдийг  гаргаж ирсэн. Тухайн үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулах, 14 хоногийн гэрийн хориог цуцлах хүсэлтүүд их ирсэн учраас цуцалсан. Ингэснээр өдөр тутмын бэлэн байдлын зэрэг рүү шилжүүлсэн. Үүнээс улбаалан цар тахлыг дотооддоо алдах нөхцөл үүссэн гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан судалгаанд хамрагдсан нийт 3530 ААН-үүдийн 96  хувь нь маш хүнд нөхцөл байдалд байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 126 мянган орчим жижиг, дунд том ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Иргэд ААН-үүдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмээ бариад ажиллах хүсэлтээ илэрхийлж байгаа. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа ААН-үүд хэвийн ажиллана гэсэн үг. Арванхоёрдугаар сарын 1-ээс хойш эдийн засагт зөөлөн хүчний бодлого баримтлах саналтай байгаа.  Бодлогоо боловсруулсан бөгөөд нөгөөдөр УОК-т танилцуулна. Нийслэлийн зүгээс эдийн засгаа чөлөөлөх тал дээр анхаарч ажиллана.  ААН-үүд ажиллаж байж иргэд орлоготой байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ