Иргэдийн дунд даралт ихсэх өвчлөл нэмэгджээ

Иргэдийн дунд даралт ихсэх өвчлөл нэмэгджээ. Манай улсад цусны даралт ихсэх өвчлөлөөр жилд 100 мянга гаруй иргэн оношлуулдгаас 70-80 нь нас бардаг. Тэгвэл сүүлийн үед хөл хорио, хязгаарлалтаас болж, даралттай холбоотой зүрх судасны өвчлөл, шигдээсээр өвчлөх иргэдийн тоо нэмэгджээ.

Тухайлбал, өнгөрсөн 48 цагт Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт дээрх оноштойгоор 140 гаруй иргэн хандсан байна. Дийлэнх нь 50-аас дээш насныхан гэж эмч нар хэллээ. Ихэвчлэн даралтын эмээ уугаагүй, бухимдал болон буруу хооллолттой холбоотой байна.

Дэлхийд насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь цусны даралт ихсэх өвчтэй байна. Судалгаагаар энэ төрлийн өвчлөл нэмэгдэж байгаа нь таргалалттай шууд холбоотой юм. Цусны даралт ихсэх өвчлөлөөс сэргийлэхийн тулд эрүүл хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ