ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ КОФЕ БУЮУ "KOPI LUWAK"

Копи лувак бол кофены төрөл гэхээсээ илүү боловсруулалтын нэг хэлбэр юм.  Индонезийн хачирхалтай уламжлалт аргаар боловсруулсан энэхүү кофе нь дэлхийн хамгийн үнэтэй кофегоор шалгарсан байна. Өвөрмөц үнэр, амттай энэ  кофег Индонезийн Ява, Суматра болон Сулавеси арал дээр тариалдаг. “Kopi Luwak” гэдэг нэрний “Kopi” нь “кофе”, “Luwak” нь тус кофег гарган авахад үнэтэй хувь нэмрээ оруулдаг муурын төрлийн сүүн тэжээлтэн суусрыг нэрлэсэн нэршил ажээ. Ази суусарт идүүлсэн кофены интоор гэдсэнд нь боловсорч, ялгарсны дараа түүнийг сайтар шигшин цэвэрлэж, наранд хатааж савладаг. Ийм төрлийн кофе хүний биед маш сайн нөлөө үзүүлж, зүрхний үйл ажиллагааг тэтгэдэг гэнэ.

Жилд гарган авч экспортлох кофены хэмжээ харилцан адилгүй байх ба ихэвчлэн 1000 паунд буюу 454 кг-ийг л гарган авна гэсэн хязгаарыг тус нутагт тогтоож өгсөн байдаг нь kopi luwak-ыг ховор, үнэтэй болгодог бас нэгэн зүйл юм. Лувак кофены  зэрлэг түүсэн шош нэг килограмм нь 1300 ам.долларт хүрдэг бол нэг аяга нь 90 доллар байх ажээ.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ