А.Амбасэлмаа: Коронавирусийн халдвар одоогоор нийт хүн амын дунд цар тахал хэлбэрээр тараагүй

Коронавирусийн халдвар одоогоор нийт хүн амын дунд цар тахал хэлбэрээр тараагүй гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцоллоо. Тэрээр "ДЭМБ-ын ангиллаар манайд алаг цоог кластер өвчлөл бүртгэгдсэн. Цар тахлын үеийн шалгуур үзүүлэлтээр хүн амын дунд шинжилж байгаа тандалтын өргөн хүрээний илрүүлэг сорьцоос 20-оос дээш хувьд нь вирус илэрвэл хүн амын дунд буюу нийтэд цар тахал тархсан гэж үздэг. Мөн 10-аас дээш хувьд нь илэрч эхэлбэл том кластер өвчлөл олон кластер болж халдвар тархаж байна гэж үздэг. Тиймээс ДЭМБ-ын ангилалаар Монгол улсад цар тахал тархаагүй гэж мэдээллээ. Өнөөдөрийн байдлаар  тандалтаар нийт 127,8 мянган хүнд шинжилгээ хийжээ. Эдгээр тандалтын сорьцоос 0.06-0.09 хувьд нь коронавирус батлагдаж байна. Энэ нь манай улсад өвчлөл кластер хэлбэрээр л бүртгэгдсэн гэсэн үг. Бид өвчлөлийг боломжийн хэрээр хяналтдаа авч ажиллаж байна гэж мэдэгдлээ.

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ