Барак Обамагийн “A Promised Land” өндөр борлуулалттай номын жагсаалтад багтлаа

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн “A Promised Land” ном энэ сард худалдаанд гарсан даруйдаа өндөр борлуулалттай номын жагсаалтад багтлаа. “Penguin random house” хэвлэлийн компанийн мэдээлснээр урьдчилсан захиалга, АНУ, Канад дахь эхний өдрийн борлуулалт нийлээд 887 мянган хувь борлогджээ. Түүнчлэн Обамагийн ном тус хэвлэлийн компанийн түүхэнд нээлтээ хийсэн эхний өдрөө хамгийн олон хувь борлогдсон ном болов. Ташрамд дуулгахад, АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн бичсэн “Becoming” ном 2018 оны арваннэгдүгээр сард худалдаанд гарсан эхний өдрөө борлуулалтаараа тэргүүлсэн. Түүний эл дурсамж, намтар ном цаасан хэвлэлт, аудио, цахим хэлбэрээр АНУ болон Канад улсад худалдаанд гарсан бөгөөд худалдаанд гарсан даруйдаа ганцхан өдрийн дотор 725 мянган хувь борлогдсон. “A Promised Land” ном амазон сайт дээр 14.99 долларын үнэтэй худалдаалагдаж байгаа бол цахим хувилбараараа 2.99 долларын үнэтэй байна. 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ