ХӨЛ БӨМБӨГ СОНИРХОГЧИД ДОМОГТ МАРАДОНАГ СҮҮЛИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ

Хөлбөмбөгийн ертөнцийн ноён оргил, хөлбөмбөгийн 2 "Хаан"-ы нэг гэгддэг Аргентины домогт тоглогч, "Алтан гарт жаал" Диего Армандо Марадона Франко 2020 оны 11-р сарын 25-ны өдөр уушгины өвчлөлөөс үүдэлтэй зүрхний дутагдалд орж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Түүний үхэл дэлхийн хөлбөмбөг сонирхогчдыг хүнд цохилтонд оруулж, Аргентин улсад 3 хоногийн гашуудал зарлаад буй юм. Тэрээр хүнд тархины мэс засал хийлгэж, эмнэлгээс гараад удаагүй байлаа. Буэнос-Айрест 60 насандаа зүрхний шигдээсийн улмаас нас барсан Аргентины агуу хөлбөмбөгч Диего Марадонаг оршуулах ёслол болов. Домогт хөлбөмбөгчтэй Ерөнхийлөгчийн "Каса Розада" ордонд ойр дотных нь хэдэн арван хүн салах ёс гүйцэтгэж, Аргентины туг далбаагаар ороосон шарилыг нийслэлээс 40 км зайд орших "Белла Виста" оршуулгын газарт аваачсан байна.

Хэдийгээр фенүүд нь салах ёс гүйцэтгэх ёслолд оролцох эрхгүй байсан ч түүний шарилыг авч явах замд мянга мянган хүн дагалджээ. Домогт хөлбөмбөгчийг аав, ээж Далма Сальвардора Франко, Дон Диего нарынх нь булшны хажууд оршуулсан байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ