Хувийн машинаар нутаг буцах иргэд дараах зүйлийг анхаарна уу

УОК-ын шийдвэрийн дагуу Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг арванхоёрдугаар сарын 1-нээс 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн хүрээнд “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг гаргаж, Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж эхлээд байна.

Үүнтэй холбогдуулан иргэд хот хооронд хувийн автомашинаар зорчих зааварчилгааг мөн гаргасан билээ.

Тиймээс иргэн та хот хооронд хувийн автомашинаар зорчих бол доорх зааварчилгааг ягштал мөрдөхийг анхаарна уу.

Мөн түр журамд зааснаар иргэд зөвхөн нэг чиглэлд нэг удаа, өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос нэг удаа явна, орон нутгаас Улаанбаатар хотод нэг удаа ирнэ гэдгийг Улсын онцгой комисс анхааруулж байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ