АН Тэтгэврийн доод хэмжээг 500.000 төгрөөс дээш болгох хуулийн төсөл санаачилжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал  АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хувийн тэтгэврийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг АН-ын бүлэг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хоёрдугаарт тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барих гэж байна" гэлээ.  Харин УИХ-н дэд дарга С.Одонтуяа "Манай намын бүлэг 100 хувийн саналаар уг хуулийн төслийг өргөн барихаар тогтлоо. Бид тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөс дээш байх асуудлыг хуулийн төсөлд тусгасан. Төсөлд өндөр насны тэтгэврийг 500 мянган төгрөгөөс дээш болгохоор төсөлд тусгасан. Өнөөдөр улсын хэмжээнд 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 277.5 мянган иргэн 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Сард 300 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй. Энэ хүмүүс бол социализмын үед ажиллаж байсан, эрт тэтгэврээ тогтоолгосон хувийн өмчгүй хүмүүс байдаг. ҮСХ-ноос гаргасан статистикаар өрхийн дундаж зардал 1.1 сая төгрөг болсон. Гэтэл хоёр ахмад настны тэтгэвэр нийлээд нэг сая төгрөг хүрэхгүй байна гэв. 


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ