Коронавирусээр халдварлагсдын 21 хувьд хуурай ханиалгах шинж тэмдэг илэрч байна

ЭМЯ-ны өнөөдрийн хэлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусээр халдварласан хүмүүст илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгийг танилцууллаа.

Нийт батлагдсан тохиолдолд хуурай ханиалгах шинж тэмдэг 21 хувьд,  9-12 хувьд нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, 4-7 хувьд жихүүдэс хүрэх, амт, үнэр мэдрэхгүй болох,   1-2 хувьд  нүд улайх, дотор муухайрах, үе мөч өвдөх, схоолонд дургүй болох, суулгах, хамар, хоолой хуурайших, ядрах шинж тэмдэг илэрч байгаа аж.

Коронавирусээр 2-90 насныхан өвчилсөн бөгөөд дундаж нас 33.2 байна. 15 хүртэлх насны 75  хүүхэд эмчлүүлж байгаагаас 9 хүртэлх насны 30 хүүхэд байгаа аж. Нэг настай хоёр, 2 настай 3  хүүхэд, 70-аас дээш  насны 9 хүн, 80, 81 настай  3 хүн, 90 настай 1 хүн эмчлүүлж байна.

Тэрбээр энэ үеэр “ХӨСТ болон Цэргийн төв эмнэлгийн эмч нар цаг наргүй ажиллаж, хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө онцгой анхаарч, маш хүнд хүнээ тогтвортой эмчилж байна” хэмээн онцолсон юм.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ