Нийслэлд 2, Сэлэнгэд 5 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 348 боллоо

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр нийтдээ 10308 хүнд шинжилгээ хийснээс долоон хүний шинжилгээнд Covid-19  халдвар илэрсэн. Үүнээс Улаанбаатар хотод ойрын хавьтлаар  тусгаарлагдаад байсан хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Ингэснээр нийслэлд батлагдсан Covid-19 халдварын нийт тохиолдол 77 боллоо. Энэхүү 77 тохиолдол нь нийслэлийн  26 хороо, дүүргүүдэд гарсан байна.  Тухайлбал, Баянгол дүүрэгт Covid-19 халдварын 21 тохиолдол батлагдаад байна. Тус дүүргийг хороогоор нь танилцуулбал: 1,2,3,4,6,7,9,10,18

Сонгинохайрхан дүүрэгт 10 тохиолдол, Хороо: 7,16, 19

Баянзүрх дүүрэгт 25 тохиолдол, Хороо: 4 ,10,14,15,22

Сүхбаатар дүүрэгт 12 тохиолдол, Хороо: 12,13,16,18

Хан-Уул дүүрэгт 7 тохиолдол, Хороо: 10,16, 21

Багануур дүүрэгт нэг, Хороо: 4

Чингэлтэй дүүрэгт нэг, Хороо: 19

Сэлэнгэ аймагт шинээр бүртгэгдсэн таван тохиолдол ойрын хавьтлаас илэрсэн. Сэлэнгэд шинээр таван тохиолдол  илэрч, нийт батлагдсан тохиолдол 179 боллоо.  Улсын хэмжээнд нийт  Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 791. Дотооддоо халдвар авсан тохиолдол 348 болж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Дорноговь, Орхон, Дархан-Уул,  Говьсүмбэр, Архангай аймгуудад халдвар нэмж илрээгүй. Тодруулбал, Дорноговьд 21, Орхонд 22, Дархан-Уулд 44, Говьсүмбэрт 3, Архангай 2 тохиолдол тус, тус батлагдаад байна. Хамгийн сүүлд халдвар бүртгэгдсэн Архангай аймагт голомтын хариу арга хэмжээ авах, хөл хорио тогтоох арга хэмжээг авч байна. Батлагдсан хоёр тохиолдлоын ойрын болон хоёрдогч хавьтал болох нийт 200 гаруй хүний нэрсийг гарган шинжилгээ хийж байна. Одоогийн байдлаар  120 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. 

 Улсын хэмжээнд Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 791. Эдгэрсэн 354, эмчлэгдэж байгаа 428  хүн байгаагаас 342 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 76, хүнд дөрөв, маш хүнд зургаан хүн байна. Батлагдсан халдваруудад илэрч байгаа эмнэлзүйн шинж тэмдгээс дурдахад ихэнх нь хуурай ханиалгаж байна. Хамар битүүрэх, толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, амт үнэр мэдрэхгүй болох, ядрах, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрч байна.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ