Д.НЯМХҮҮ: ГАРГАЦГҮЙ БИЧСЭНЭЭС БОЛОН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ УДАЖ БАЙНА

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-Хөдөө орон нутаг болох хот руу ирэх иргэдийн бүртгэж байгаа 119.mn сайт ажиллахгүй байгаа гомдол их ирлээ. Шинжилгээ өгөөд хариугаа авч чадахгүй байна, сайт яагаад ажиллахгүй байна вэ?

Д.Нямхүү: 119.mn сайтад шинжилгээний хариу ирэхгүй байгаа шалтгаан нь шинжилгээ авч байгаа хүмүүс эхний сорьц дээр тэмдэглэгээ хийхдээ овог, нэр, нас, регистрийг гаргацтай бичээгүйтэй холбоотой. Шинжилгээний лабораториуд хэвийн ажиллаж байгаа. Шинжилгээнийхээ хариуг шивэх, програмд оруулахад төвөг учирч байна. Гаргацгүй бичсэн, регистрийг буруу бичсэнээс тухайн хүн олдохгүй байгаагаас хариу удлаа. Засвар хийгээд, ажлаа сайжруулж байна. Мөн лабораторид олон мянгаар шинжилгээ ирж байгаа учир лабораторийн код бичиж дэс дараагаа тааруулдаг. Хариугаа хүний регистр, нэртэй тулгаж гаргахад цаг алдаж байна. Сорьц авч байгаа газраас регистр нь онлайнаар ирдэг, лаборатори дээр давхар шивж оруулдаг 2-ын хорондын уялдааг сайжруулахад IT мэргэжилтнүүд ажиллаж байна.

-Монгол Улсад короновирусний халдварыг 11 дүгээр сарын 11-нд дотоодод алдсан. Анхны тохиолдол юу гэж бүртгэгдэж байгаа вэ, тархалтын голомтыг бүрэн хянаж чадсан уу?

А.Амбасэлмаа: Эхний голомтоос хойш нэг нууц үе өнгөрөөд, 2 дахь голомтын нууц үе үргэлжилж байгаа.  11 дүгээр сарын 10-наас хойш голомтын тандалт судалгаа эрчимтэй зохион байгуулж, анхны тохиолдлын ойрын хавьтлын 400 гаруй хүнийг илрүүлж, үүнтэй хамаатай гэр бүлийнхэн,  үзвэр үзсэн, караоке орсон, нэг орцны болон найз нөхдийн 40 тохиолдол батлагдсан. Ойрын хавьтлын 400 гаруй хүнд 14 хоногийн хугацаанд 3 удаа шинжилгээ хийж 250 хүнийг тусгаарлалтаас гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Үндсэндээ үргэлжилж салбарласан 4 кластер байгаа. Эхний тохиолдол Д-гийн голомтын хавьтлыг үндсэндээ хязгаарлаж хумьсан. Төмөр зам, баар, орцны тохиолдлыг хяналтад авсан. Одоо бариа засал хийлгэсэн,хувийн эмнэлгийн үйлчилгээ авсан хүмүүсийн халдварыг илрүүлэх, гол хавьтлыг тодруулах, хавьтлын хавьтлыг илрүүлж байгаа. Эхэлж гарсан тохиолдлын хавьтлууд, шалтгаануудыг тодруулаад бүрэн хяналтандаа авсан гэсэн үг.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ