Маргаашнаас эхлэн шахмал түлшний үнэ 50 хувь буурна

Маргаашаас эхлэн дөрөвдүгээр сарын 1 хүртэл сайжруулсан шахмал түлшний борлуулах үнийг 50 хувь хөнгөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Нийслэлийн хэмжээнд 220 мянган өрх гэр хороололд амьдардаг. Өнөөдрийн байдлаар 1 тонн сайжруулсан түлш 150 мянган төгрөг байгаа бол маргааш буюу 12 дугаар сарын 3-наас эхлэн 75 мянган төгрөгөөр борлуулагдах юм байна. Сүүлийн үед хөл хорио тогтоосонтой холбоотой айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаа юм. Мөн өрхийн орлого буурсан, хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед айл өрхүүдийн эдийн засгийн дэмжих үүднээс шахмал түлшний үнийг 50 хувь бууруулжээ.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ