Тавантолгой нүүрсний уурхайг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар боллоо

Засгийн газрын өнөөдрийн/2020.12.02/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

  • Халдвар гарсан аймгууд болон Улаанбаатар хот, ХӨСҮТ, тусгаарлах байрууд, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Эрээнцав, Цагааннуур, Шивээхүрэн, Гашуунсухайт боомт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Засгийн газрын Ажлын хэсэг ажиллаж байна. Дээрх газруудад мөн нэг сарын хугацаанд хөндлөнгийн хяналт шалгалт хийж эхэлжээ.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар болов.
  • Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ирүүлсэн уулын ажлын төлөвлөгөө, тайланг геологи, уул уурхайн болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран хянаж, баталгаажуулах журам боловсруулан, батлан мөрдүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
  • Барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын ажлыг мэргэжлийн хяналтын байгууллага хариуцах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрэм, журмыг шинэчлэх санал боловсруулахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ