Бичил бизнес олгогчдод нийт 7,4 тэрбум төгрөгийн 11 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээл олгоно
КОВИД-19 цар тахлын эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын байрыг нэмэгдүүлэх, хадгалах, орлого нь тасалдсан бичил бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд анхааран ажиллаж байна.
- Нийт зээлийн эх үүсвэр: 7.4 тэрбум төгрөг
- Дамжуулан зээлдүүлэх банк: Төрийн банк, ХААН банк
- Зээлийн хэмжээ: 5-10 сая төгрөг
- Зээлийн хүү: Жилийн 11%
- КОВИД-19 цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан 2021 оны зургаадугаар сар хүртэл зээлийн хүү жилийн 7.56 хувь байна.
- Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд зээлдэгчдийн 30-аас багагүй хувь нь 35 хүртэлх насны залуучууд, 10 хүртэлх хувь нь 60-аас дээш насны иргэд байж болно.
Нийт зээлдэгчдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна.
Энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон бичил аж ахуйн нэгжүүд харьяа дүүргийн ХХҮГ-т цахим хуудсаар хандаж, дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Эх сурвалж: ikon.mn
Цэцэн Г
Нийтлэгч
Сэтгэгдэл
Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ