Стефени Мэйер: Бүрэнхий цувралын үргэлжлэл хоёр ном удахгүй гарна

"Бүрэнхий" номын зохиолч Стефени Мэйер зохиолоо бүрэн төгсгөхийн тулд үргэлжлэл болох хоёр номыг бичиж эхлүүлснээ зарлажээ. Өнөөг хүртэл нийт 15 жилийн турш дээрх зохиолын дөрвөн номоор таван кино бүтсэн хэдий ч үнэнч шүтэн бишрэгчдийн сэтгэл үл ханан, цаашид гарах бүтээлүүдийг тэсэн ядан хүлээж байна.   Стефени Мэйер: Зохиолыг цааш үргэлжлүүлэх хэд хэдэн гайхалтай санаа олсон бөгөөд түүгээрээ хоёр ч ном бичнэ. Одоо бэлэн болсон хэсэг нь бараг нэг ном болохоор хэмжээний хэдий ч нэг зүйл дутагдаж байгаа. Номыг цоо шинэ, бас гайхалтай болгох тэр нэг санааг нэмснийхээ дараа номыг бэлэн болгоно. Миний хувьд энэ зохиолыг бичих нь маш аз жаргалтай, зугаатай ажил. Би шинэ ертөнц, шинэ дүрэм, шинэ домог бүтээхийг зорьж байна. Би шинэ домог бүтээх дуртай хэмээн ярьсан байна.

Өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийсэн “Шөнө дундын нар” ном уг нь 2008 онд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байсан ч 12 бүлэг нь цахим орчинд алдагдсанаас хойш ийнхүү арав гаруй жил завсарласан юм. 

 

Эх сурвалж: UNILAD


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ