ӨРХИЙН НЭГ ИРГЭНЭЭС ШИНЖИЛГЭЭ АВАХ БАЙРШИЛ
Коронавирусийн шинжилгээнд иргэдийг хамруулах “Нэг өрх-нэг иргэн" аян өнөөдрөөс эхэлж байна. Аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 4,5,6,7,9,10,12,14,15,16,18,22,25,26 дугаар хорооны нийт 20090 гаруй иргэдийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн байна.
Өнөөдөр шинжилгээнд хамрагдах иргэдийн анхаарах зүйлс:
- Нэг өрх-нэг шинжилгээ БЗД-ийн 14 хорооны 20090 иргэн COVID-19 шинжилгээнд хамрагдана.
- Нэг өрхөөс нэг иргэн хамрагдана
- Өгсөн цагийн дагуу заасан цэгт очиж, шинжилгээ өгөх
- Иргэний үнэмлэхтэйгээ ирэх
- Хувийн бэлтгэлээ хангаж, дулаан хувцасласан байх
- Худалдаа үйлчилгээ эрхэлдэг болон архаг суурь өвчтэй гэр бүлийн гишүүнээ түрүүлж шинжилгээнд хамруулах
- Халдвэр хамгааллын дэглэмийг сайтар сахиж, чанд мөрдөх /Амны хаалтыг зааврын дагуу зөв хэрэглэх, гараа ариутгах, хүн хоорондын 1.5-2 метрийн зайг баримталж дараалалд зогсох гэх мэт/
Шинжилгээний цэгийн хувьд:
1. Амгалан Цогцолбор сургууль
2. 97-р сургууль
3. 21-р сургууль
4. 44-р сургууль
5. 133-р сургууль
6. 14-р сургуулиудын байранд тусгайлан бэлтгэсэн 6 цэг дээр 08:30-18:00 цагийн хооронд авна.
Мөн бусад хорооны иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдах боломжтой, Шинжилгээг хуучин авч байсан цэгүүдээрээ авах юм.